Японы мэргэжлийн сүмо бөхийн 28 настай тамирчин өчигдөр өглөө Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан талаар Сумо бөхийн холбооноос мэдээлэв. Сумо бөхийн Такадагава дэвжээнд харьяалагддаг тамирчин Шобүши буюу Киёотака Сүэтакэгийн биеийн байдал хүндэрч, дөрөвдүгээр сарын 8-ны өдөр эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг дөрөвдүгээр сарын 19-нд эрчимт эмчилгээнд оруулсан ч дотор эрхтнүүд нь ажиллагаагүй болж, хатгалгаагаар нас барсан байна. 

Одоогоор Японы сүмо бөхийн таван тамирчин коронавирусийн халдвар аваад байгаа юм байна.

Дашрамд дурьдахад коронавируст халдвар авсан жингийн илүүдэлтэй хүмүүүсийн нас баралт АНУ-д 40 хувь, Европын орнуудад 90 хувьтай байна.

Эх сурвалж: http://gogo.mn, Эрүүл мэндийн яам