Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явсан шалгагч М-ийг “бэлэн мөнгөний зөрчил гаргасан иргэнд” картаараа зорчих шаардлага тавьсны хариуд түүнийг хэл амаар доромжлон, айлган сүрдүүлж, улмаар хүн авчирч биед нь халдан, шалгагчийн толгойн тус газар нь гэмтэл учруулсан байна.

Шинэчлэл, Шинэ бүхний эхлэл амаргүй байдаг. НЗДТГ, Нийслэлийн тээврийн газар, УБ смарт карт ХХК, Сити Баз Консалтинг ХХК болон бусад холбогдох байгууллагууд хамтран нийтийн тээврийн төлбөрийн U-money цахим картыг МЭДЭЖ, ХЭРЭГЛҮҮЛЖ, ХЭВШҮҮЛЭХ-ийн төлөө ажилласаар байна.

Өнөөдөр таны гэр, ажил, автобуcны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүд, Сонин борлуулах цэгүүд, Номин, И март, CIRCLE K сүлжээ дэлгүүрүүд, Скайтел , Юнител, Мобиком үүрэн холбооны салбарууд гэх 600 гаруй U money карт борлуулах цэнэглэх гэрээт цэгүүд ажиллаж байна. Мөн банк нийтийн тээвэр хосолсон хаан банкны Сити пасс карт, хязгааргүй сарын картуудыг ашиглан зорчих боломжтой.  

Цаашид ч нийтийн тээврийн цахим удирдлагын системийг хөгжүүлэх, улам боловсронгуй болох, картаараа зорчих боломжуудыг нэмэгдүүлэх хүрээнд бид олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд иргэн таны оролцоо ч чухал үүрэгтэй юм. Иймээс энэ үйл явдал хэдий анхны биш ч гэсэн эцсийнх байна гэдэгт итгэлтэй байна.

#ХАМТДАА ХИЧЭЭЖ, #ИХ ХОТЫН #СОЁЛТОЙ ИРГЭН ТА

#НИЙТИЙН ТЭЭВРЭЭР#КАРТААРАА #СОЁЛТОЙ ЗОРЧООРОЙ.