Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн уулзварыг урдаас буюу Цахилгаан холбооны уулзвараас ирж буй урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс тус уулзварыг хойноос зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг өнөө өглөөний 09.00 цагаас эхлэн  хязгаарлалаа. 

Иймд иргэд та бүхэн МУИС-ийн уулзвар нэвтрэхийн тулд Бага тойруу болон НҮБ-ийн гудамжаар хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.