Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан, эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрийн чиглэлээр цахим сургалтыг ХААИС-ын бүрэлдэхүүний Мал аж ахуй, Биотехнологийн сургууль, Агроэкологийн сургуулиудын захиралуудтай уулзан зөвшилцөн гэрээ байгуулж, сургалтын тусгай хөтөлбөр боловсруулан Газар тариалангийн салбарын сургалтыг дөрвөн чиглэлээр хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  1. Хүлэмжийн зарим ногооны үрслэг ургуулах технологи
  2. Ил талбайн зарим ногоо тариалах агротехнологи
  3. Жимс жимсгэнэ тариалах агротехнологи
  4. Ургамал хамгаалах цогц технологи сэдвийн хүрээнд найман чиглэлээр гурван эрдэмтэн багш хичээлийг РРТ хэлбэрээр болон талбайн сургалтаар.

Эрчимжсэн мал аж ахуй, Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр сургалтуудыг найман чиглэлээр: Үүнд

  1. Малын тэжээлийн бааз төлөвлөлт, тэжээлийн ургамал тариалах
  2. Фермийн аж ахуйд эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх
  3. Сүүний үхрийн фермийн аж ахуйн менежмент
  4. Тэжээлийн үйлдвэрлэлийн аялал сургалт
  5. Малын тэжээлийн технологийн сургалт
  6. Туслах аж ахуйн сургалт /зөгий, шувуу/
  7. Үйлдвэрийн аргаар мах, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, Хүнсний тэжээллэг чанар
  8. ХАА-н зохистой дадал нэвтрүүлэх сэдвийн хүрээнд 19 чиглэлээр 10 эрдэмтэн багш хичээлийг РРТ хэлбэрээр сургалт явууллаа.

Тусгай хөтөлбөрөөр явуулж буй сургалтын материалыг  бэлтгэн цувралаар байгууллагын цахим хуудас www.hhaag.ub.gov.mn, сошиал медиа хуудас www.facebook.com/www.hhaag.ub.gov.mn -т байршуулж, нийслэлийн есөн дүүргийн ХАА асуудал хариуцсан хэлтэс, албадаар дамжуулан фермер эрхлэгч, иргэдэд сурталчлан түгээхэд хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.