Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобус буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 20-оос өдөр бүр өглөө 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U money картаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх,  U money карттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийн ажиллаж байгаа бөгөөд мөн картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  

Хамтын ажиллагааны үр дүнд нийслэл хотын иргэдийн дунд U money картаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх, картын хэрэглээг хэвшүүлэх болон нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах, улам боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэв.

Иргэн та ч гэсэн их хотын соёлд нэгдэн, ухаалаг, хялбар хэрэглээг эрхэмлэж, эрүүл аюулгүй байдлаа ханган # НИЙТИЙН ТЭЭВРЭЭР #БЭЛЭН МӨНГӨӨР БУС # U MONEY_ КАРТААРАА # СОЁЛТОЙ_ЗОРЧООРОЙ.

#НИЙТИЙН ТЭЭВРИЙН СОЁЛ

#ХАМТДАА ӨӨРЧИЛЬЕ #ХАМТДАА УРАГШИЛЪЯ