2018 оны 01 дүгээр сарын 23-ны  өдөр “Нийслэлийн тээврийн газар”-ын байцаагчид, “Сити Баз Консалтинг” ХХК-ийн ажилтнууд, нийтийн тээврийн үйлчилгээний “Автотерминал”, “Трансбус” компанийн  хяналтын инженер, ажилтнууд хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй асуудал, зөрчил бууруулах талаар авах арга хэмжээний тухай харилцан саналаа солилцож, байгууллага бүр өөрсдийн чиг үүргийнхээ талаар ярилцсан байна.

Мөн уулзалтын үеэр “Нийслэлийн тээврийн газар”-ын байцаагчид Аж Ахуйн Нэгж Байгууллагууд орчин нөхцөлөө сайжруулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар зөвлөгөө өгч,  НТГ-ын даргын цаг агаарын хүйтрэлийн улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах албан даалгаврыг мөрдөн ажиллах талаар ярилцав.

“Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Аж Ахуй Нэгж Байгууллагын дарга, инженерүүд  хамтарсан уулзалт чухал ач холбогдолтой болсныг онцлоод цаашид нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг хэрэгжүүлэх, зорчигчдын соёлыг дээшлүүлэхэд талаар хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.