Зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зусланг зорчих иргэдийн тоо нэмэгджээ. Иймээс Нийтийн Тээврийн үйлчилгээний газар 06-р сарын 10-ны өдрөөс эхлэн гурван чиглэлд өдөр бүр 07:00-22:00 цагийн хооронд автобус явуулж эхэлсэн байна. Тодруулбал

Гүнт-Жигжид- Тэнгис кино театр чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд

Гоодой-Тэнгис кино театр чиглэлд 1 автобус, 1 цаг тутамд

Баянбулаг-Тэнгис кино театр чиглэлд 1 автобус 2 цаг тутамд явах