Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бэлэн мөнгө буюу цаасан мөнгөн тэмдэгт хамгийн их бохирдсон байдаг ба түүн дотор нь олон мянган нян бактер, вирус оршин байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Тухайлбал: АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд 1$-ийн цаасан мөнгөн дэвсгэрт дээр юу амьдарч байгааг судлахад мөнгөн дэвсгэртийн 94 хувь нь олон зуун төрлийн бичил биет, бактериар бохирдсноос 7 хувь нь хүний биед маш хортой бактери, вирус байгаа болохыг тогтоожээ. Эдгээр нян бактериудын ихэнх нь хүний нүүрэнд батга үүсгэгч нян, ханиад томууны вирус байжээ. Зарим тохиолдолд бүр боом өвчин үүсгэгч вирусын ул мөр хүртэл олджээ.

Мөн Оксфорын их сургуулийн эрдэмтдийн саяхан хийсэн судалгаагаар цаасан мөнгөн дэвсгэрт нь дунджаар 26’000 төрлийн бактери, вирус үүсгэгч агуулж байсан ба мөнгөн дэвсгэрт нь тогтмол цэвэрлэгддэг ариун цэврийн өрөөний суултуураас илүү бактери, вирус агуулдаг болохыг тогтоожээ.

Швейцарын Женевийн их сургуулийн лаборторийн судалгаагаар цаасан мөнгөн тэмдэгт буюу бэлэн мөнгөнд их хэмжээний ханиад томууын вирусыг байгааг тогтоосон ба туршилтаар эдгээр ханиадын вирус 17 хоногийн турш бохирдсон мөнгөн дэвсгэрт дээр амьдрах чадвартай байжээ.

Манай гараг дээр нийт мөнгөний дийлэнх хувь нь цахим хэлбэртэй байдаг ба ердөө 8% нь л зоос болон цаасан хэлбэрээр оршдог байна. Их Британий “Харперт Адамс” их сургуулийн хийсэн судалгаагаар банкны карт хэрэглэх нь хөвөн материалаар хийгддэг мөнгөн дэвсгэрт буюу бэлэн мөнгө гүйлгээнд ашигласнаас эрүүл ахуйн хувьд 3 дахин аюулгүй болохыг баталсан байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн  улс орнууд бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзаж аюулгүй, хялбар, ухаалаг хэрэглээг чухалчилж цахим төлбөрийн системийг илүүтэйгээр ашиглах болж. Ялангуяа манай урд хөрш БНХАУ-д цахим төлбөрийн системийг түлхүү ашиглан иргэд гар утсаараа л төлбөр тооцоо хийх бүрэн боломжтой юм.

Зарим улс орнуудад дэлхийн дахинд дэгдсэн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг буруулахын тулд бэлэн мөнгө хэрэглэхгүй байхыг уриалж, Иран улсад бүр бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг хориглосон шийдвэр гаргаад байна.

Зорчигч Та  ч гэсэн Өөрийгөө болон Өрөөлийн Эрүүл мэндийг хамгаалж Коронавируст халдварын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа тогтмол зүүж, нэг удаагийн бээлий өмсөх, U_Money картаа ашиглан зорчоорой.