Автобусны талаар таны хэзээ ч сонсож байгаагүй 10 баримт

Их хотын завгүй амьдралын салшгүй нэг хэсэг болсон нийтийн тээврийн салбар маань олон талаар шүүмжлэлд өртдөг ч гэлээ бидний цаг завыг хэмнэхийн тулд улам бүр хөгжин дэвшсээр байгаа билээ. Та бүхэнд автобустай холбоотой урд хожид сонсож байгаагүй сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Баримт #1
Тогоор ажилладаг автобус буюу троллейбуснууд анх 1882 онд үйлчилгээнд явж эхэлсэн.

Баримт #2
Судлаачдын дүгнэлтээр хүүхдүүд манго жимсийг хамгийн их идэх дуртай байдаг гэнэ. Иймд сургуулийн автобусны шар өнгийг “Манго” жисний өнгөтэй адилтгаж хийж байжээ.

Баримт #3
1920 оноос өмнө автобуснууд шилэн биш даавуун цонхтой байжээ.

Баримт #4
Автобус гэдэг үг нь латин хэлний Omnibus буюу орчуулбал “Бүгдэд нь” гэсэн утгатай юм.

Баримт #5
Дэлхийн хамгийн том автобус бол Хятадын Youngman JNP6250G бөгөөд 24,9 метр урттай нийт 300 хүн хот хооронд зөөвөрлөх чадалтай юм.

Баримт #6
Хот доторх анхны автобуснууд уурын хөдөлгүүртэй байжээ.

Баримт #7
Дэлхийн 1-р дайны дараа автобуснууд маш ховор байсан үед А.Г.Партридж хувийн автобусны компани байгуулж, нийтлэг шугамуудаар хүн тээвэрлэснээр анхны хулгайн чиглэлийн автобуснууд болсон.

Баримт #8
Индианаполисийн Паул Стендер Фантом гэж хүн сөнөөгч онгоцны тийрэлтэд хөдөлгүүрийг автобусанд суурилуулж, 590 км цаг хурдалж чадах дэлхийн хамгийн хурдан автобусыг бүтээсэн.

Баримт #9
Хамгийн урт настай эртний автобусны чиглэл бол Лондонгийн 24-р чиглэл юм. Энэ нь 1910 оноос эхлэлтэй бөгөөд Одоог хүртэл Хамстид Хитээс Пимлико хүртэл явж байгаа юм.

Баримт #10
Хамгийн анхны давхар автобус нь үнэндээ 18-р зууны үеийн хот хоорондын морин тэрэг бөгөөд зорчигчид дээвэр дээр нь суудаг байжээ.