Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан авто замд хийгдсэн өөрчлөлтүүд

2019 оны Гахай жилийн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээг авахаар төлөвлөөд байна.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2019 оны 01 дүгээр сарын 26, 27-ны, 2 дугаар сарын 02,03-ны Баямба, Ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  10 их багтаамжийн автобус 10:00,12:30,15:00 цагуудад үйлчилнэ.

Сар шинийн баярыг угтаж томоохон худалдааны төврүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгдэг тул 08:00-17:00 цаг хүртэл Ч:21а “Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол”, Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүдийн хөдөлгөөний чигт доорх зураглалын дагуу өөрчлөлт орно.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар