Нийтийн тээврийн 37 чиглэлийн эцсийн зогсоолд бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ

Нийслэлийн тээврийн газраас өнгөрсөн бямба гаригт сар шинийн баяр угтаж, бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулжээ. Энэхүү их цэвэрлэгээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 аж ахуй нэгж байгуулгын 483 ажилтан оролцсон байна. Бүх нийтийн цэвэрлэгээгээр нийтийн тээврийн 37 чиглэлийн эцсийн зогсоолыг цэвэрлэжээ. Нийт 21378 кв.м талбайг цэвэрлэж, 201 шуудай хог ачуулсан байна.