Сар шинийн баярын өдрүүдэд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ

2019 оны Гахай жилийн сар шинийн баярыг угтан Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээнүүдийг аваад байна.

Үүнд:

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/54 дүгээр захирамжийн дагуу Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2019 оны 01дүгээр сарын 26, 27, 02 дугаар сарын 02,03-ны Бямба Ням гаргуудад Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00,12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлж байна.

Сар шинийн баярын өдрүүд буюу 2019 оны 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна.
Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо, Цагаан даваа гэсэн нийт 20 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүлж төлөвлөн бэлтгэл ажлыг хангалаа.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг ажлын өдөр болгосон тул тухайн өдөр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн хуваариар, харин шинийн 4 буюу 02 дугаар сарын 08-ны өдөр ажиллах үйлчилгээг энгийн амралтын өдрийн хуваариар хүргэхээр төлөвлөсөн болно.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно.

Иргэд та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.