Өмнөд Солонгос улсын автобусны буудлууд үнэгүй wifi-тай боллоо

Солонгосын зам тээврийн корпораци энэ сарын 14-ны өдрөөс эхлэн хурдны зам дагуу байдаг бүх амралтын газарт болон зарим автобусны буудлуудад үнэгүй wifi үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Ингэснээр нийтийн тээврээр зорчигч иргэд Валентины баяраас хойш автобусны буудлуудад цахим ертөнцөд үнэ төлбөргүй нэвтэрч эхэлжээ. БНСУ-ын Зам тээврийн корпораци нь ирэх 7 сард 3 үүрэн телефоны операторуудтай гэрээ байгуулж, үнэ төлбөргүй wifi үйлчилгээ үзүүлэх газруудын тоог нэмэх юм байна.