Танилцуулга

МЭНДЧИЛГЭЭ

Хотын хөгжилд нийтийн тээврийн салбар түүчээ байх ёстой бөгөөд иргэд, олон нийтийн оролцоог хангах, хотын соёлыг төлөвшүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшил бий болгох эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрахад энэ салбарын оролцоо чухал байр суурьтай. Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдлийн нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ, түүнийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх явдал юм. Нийтийн тээврээрээ зөв боловсон  үйлчлүүлж хэвшихийг уриалж байна.

“Сити Баз Консалтинг” ХХК нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг хэрэгжүүлэх сайжруулах замаар зорчигчдын соёлыг дээшлүүлэх, нийтийн тээврийн  чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Байгууллагын үйл ажиллагаандаа зөв шийдэл бүхий шинэчлэлт өөрчлөлтийг зөв менежменттэй уялдуулж сайжруулалтыг хийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Иргэд хууль журмынхаа дагуу нийтийн тээврээр үйлчлүүлдэг тэр хотын соёлыг бий болгохыг зорьж байна. Тухайлбал, харилцаа үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, нийтийн тээврийн соёлтой боловсон үйлчлүүлдэг иргэдээрээ бид өнөөгийн хотын өнгө төрхийг тодорхойлно. Улсын хөгжлийг нийслэлийнх нь өнгөөр шинждэг жишигтэй.  

Бид салбартаа тэргүүлэгч компани болоод зогсохгүй монгол  улсын нийтийн тээврийн хөгжилд хувь нэмрээ оруулж цаашид нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй ажиллагаа, менежментийг сайжруулахад санаачилга гаргаж идэвхитэй ажиллах болно.

Хотын хөгжилд хамтдаа урагшилцгаая.

Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцож буй шударга  ёс зүйтэй, хөдөлмөрч хамт олон үе үеийн ажилчиддаа, болон иргэд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.